Sunday, November 1, 2009

Улсын олимпиадын сорил №1. Бодлого A

Хуульзүйн яамнаас сонинд гарсан нэгэн өгүүлбэрийг засах шаардлага тавьжээ. Үүний тулд өгүүлбэр дэх зарим үсгийг арчсан байна.
Үг нь латин цагаан толгойн үсгүүдээс бүтэх ба тэг биш урттай байна.
Өгүүлбэр гэдэг нь хоорондоо нэг эсвэл хэд хэдэн хоосон зайгаар тусгаарлагдсан үгсийн дараалал юм. Өгүүлбэрийн эхний үгийн өмнө болон сүүлийн үгийн дараа хоосон зайнууд байж болно. Хоёр өгүүлбэрийг харьцуулахын тулд эхлээд өгүүлбэрийн эхлэл, төгсгөлд байгаа хоосон зайнуудыг устгаж, үг хооронд байгаа дараалсан хоосон зайнуудыг нэг хоосон зайгаар сольно. Үүний дараа хоёр өгүүлбэр давхцаж байвал тэдгээрийг тэнцүү өгүүлбэрүүд гэнэ. Өгүүлбэр дэх үсгийг арчихад тэр нь хоосон зай болон хувирна.

Оролт
Эхний мөрөнд сонинд гарсан өгүүлбэр, хоёр дахь мөрөнд гаргаж авах өгүүлбэр байрлана. Аль аль өгүүлбэрийн урт нь 100000 - аас хэтрэхгүй. Эдгээр өгүүлбэр дэх үгс нь ганц хоосон зайгаар тусгаарлагдсан байх ба өгүүлбэрийн эхний болон сүүлийн тэмдэгт нь хоосон зай биш. Мөн энэ хоёр өгүүлбэр нь ялгаатай байна.

Гаралт
Хэрэв гаргаж авах өгүүлбэрийг үүсгэх боломжгүй бол «I HAVE FAILED!!!» гэж хэвлэнэ. Боломжтой бол анхны өгүүлбэрийг, арилгах ёстой үсгүүдийг нь доогуур зураасаар сольж хэвлэнэ.

Жишээ оролт 1
Preved to Medved
Preved Me

Жишээ гаралт 1
Preved __ Me____

Жишээ оролт 2
this is impossible
im possible

Жишээ гаралт 2
I HAVE FAILED!!!

No comments: