Sunday, November 1, 2009

Улсын олимпиадын сорил №1. Бодлого I

(амарханаас нь эхлэн орчуулж байна)

Чукча сонгуульд явах болов. Сонгуулийн байр хүртэл l километр зайтай. Түүний цаа буга нь k километр урттай замын дурын хэрчмийг яг h хугацаанд туулдаг. Чукчагийн иргэний үүргээ биелүүлж амжих хамгийн их болон бага хугацааг ол.
Нэмэлт тайлбар: k километрээс бага зайг Чукча хугацаа зарцуулахгүйгээр туулдаг. Харин түүнээс их зайг алхахад нас нь хүрэхгүй.

Оролт

l, k, h бүхэл тоонууд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө (1 ≤ k ≤ l ≤ 1000; 1 ≤ h ≤ 1000).

Гаралт

Чукчагийн иргэний үүргээ биелүүлж амжих хамгийн их болон бага хугацааг зайгаар тусгаарлан дор хаяж 10^-5 нарийвчлалтайгаар хэвлэнэ.

Жишээ оролт:
30 10 1

Жишээ гаралт:
3.00000000 3.00000000

No comments: